“Aqua fitness”-н Укагийн “хижээл насны оффшорчин нөхөр асан” мөнгөөрөө аархаж байна


За энэ улс төрчид бүр цагаандаа гарч... Буруу замаар олсон мөнгөө буцаагаад төр рүүгээ хандив нэрээр шахах гэж байна. Оффшор данстай шинэхэн гишүүн Б.Дэлгэрсайхан зуун сая төгрөгийг эх орондоо хандивлахаа албан ёсоор мэдэгдээд байна. Түүнийг БНХАУ-руу эх орныхоо баялгыг зөөж баяжсан хэмээн олонхи мэддэг юм билээ. Өдгөө Монголын хамгийн баян эрээр тодроод байгаа түүний хувьд зуун сая төгрөг бол “зугаалга” хийх мөнгөнийх нь л нэг хэсэг. Ямар сайндаа л шинэхэн гишүүн байж “оффшор”-тнуудын тоонд нэрээ бичүүлэх вэ дээ. Хийж байгаа ажилтай нь холбоотой шалгагдсан хэрэг болгон нь утаа болон замхарч алга болдог түүнийг мөнгөөр бүхнийг шийддэг гэдгийг бүх үйлдэл нь тодхон харуулдаг гэсэн.

 

Нээрээ, энэ дашрамд дурдахад бараг л “усан дотор амьдардаг загас” хэмээн дуудуулдаг “Aqua fitness”-н Ука энэ хөрөнгөтэй эрхэмийн эхнэр нь байсан юм билээ. Тосонд хөлбөрч, торгоор хучуулж байсан “усчин” бүсгүйг одоо ганц бие ээж болж үлдээд хамаг нарийн, нандин бие галбираа гайхуулж байгаа нь интернет орчноор нэг илүү маяг болж байгаа. Оффшорчид цаашаа халаасласан мөнгөө буцаагаад ийм маягаар эх орондоо “цэвэрхэн” гэгч нь хандив нэрээр гулгуулж байгаа нь яавч ариухан явдал биш.

 

Ер нь яаж яваад эхнэр хүүхдээ баруун солгойгүй сольдог ийм мэтийн нөхдүүдэд Төрийн жолоо атгуулах эрх өгдөг байна аа, наадхи чинь Хятадуудтай нийлээд эх орноосоо дахиад юу ч хумслаад хил данмуулаад гаргах юм билээ. Одоо оффшорчид сэрж өөрсдийнхөө нүхийг иймэрхүү байдлаар ухаж байна даа. Угаасан бохир мөнгөө улсдаа буцааж өгөх сайхан л арга байна. Хүүхнээ төрхөмд нь буцаадаг Б.Дэлгэрсайханд хэдхэн сая төгрөгийг гаргуунд нь гаргаж, байх ёстой газар нь буцааж өгнө гэдэг нэг их ядаад байхаар зүйл биш л байх. Үүний араас ямар аавын хүү, ээжийн охин энэ ший жүжгэнд оролцохыг харах л үлдлээ.

 

 PAPARATSI.MN