“Mongolia`s next top model” шоу нэвтрүүлэгт оролцож байгаа мисс Ю.Балжидмааг хамт оролцож байгаа охидоосоо арай илүү туршлагатай, загварын анхны мэдэгдэхүүнтэй байж шинээр төрөн гарч ирэх гэж байгаа охидод боломж олгох замыг нь хаан өрсөлдлөө хэмээн загварынхан нь дурамчхан хүлээж авсан гэсэн. Харин үүний тухайд тэрбээр:
“Дэлхийн хэмжээний ийм том шоу, контентууд өнгөрсөн жилээс эхлэн Монголд зохиогдож эхэлсэнд баяртай байна. Бид багаасаа л “America’s Next Top Model” тэмцээнийг үзэж өссөн шүү дээ. Одоо харин Монголд зохион байгуулагдаж байгаа учраас орж үзэх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодсон. Зохион байгуулж байгаа газар нь сайн нэвтрүүлэг, контент хийдэг Боловсрол телевиз болохоор энэ тэмцээн маш үр дүнтэй болно гэж бодож байгаа. Хамгийн гол нь би дөнгөж 19 настай, залуу байна. Тиймээс цаашдын карьерт маань энэ тэмцээн бас чухал нөлөө үзүүлэх болов уу” хэмээжээ. Оролцогчдын ширүүн өрсөлдөөн дундаас чухам хэн нь “Mongolia`s next top model” болохыг харах л үлдлээ. Үнэхээр туршлагатай модель шилдгээр шалгарах уу, өөрийнхөө чадлаар онцгойрсон нэгэн нь шилдэг байх уу гэдэг нь сонирхол татаж байна шүү.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа