АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улсдаа Ойрхи Дорнод болон Африкийн долоон улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглох тухай зарлиг гаргасан билээ. Тус зарлигийг эсэргүүцсэн лалын шашинтнууд Далласын онгоцны буудалд Трампыг эсэргүүцэн жагсаж, мөргөл үйлдсэн талаар “New York Post”-д мэдээлжээ.
Өнгөрсөн ням гаригт болсон тус эсэргүүцлийн жагсаалд 200 гаруй хүн оролцсоноос есийг нь саатуулсан байна. CAIR-ийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь ираны иргэд аж. Мөн Хьюстон, Остины нисэх онгоцны буудалд Трампын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулжээ.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод буюу Цагаан ордны өмнө 2000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсны улмаас баривчлагдсан хүмүүсийн дунд ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа аж. Жагсагчид “Дүрвэгчдийг дэмж!”, “Би цагаачдыг хүлээж авна” гэсэн бичиг бүхий уриа лоозонгууд барьсан байжээ.
Medee.MN



Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа