Хүмүүс эмнэлгийг үргэлж аюулгүй газар гэж боддог. Харин энэ баримтыг уншсаны дараа та дахин бодох хэрэгтэй байж болох юм. “Трюү Краим Ньюс Викли” сайтад орсон нийтлэлийг хүргэе.
Английн Викториа эмнэлэгт өвчтөнүүд хүчингийн хэргийн золиос болдог. Дунджаар дөрөв өдөрт нэг хүн бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна.
Улсын гэмт хэргийн статистик судалгаагаар Викториа эмнэлэгт 2015 оны аравдугаар сараас 2016 оны есдүгээр сар хүртэл нийт 83 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүртгэл бий.
Тодруулбал, энэ тоо өмнөх оныхоос хоёр дахин их байгааг харуулж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 83 хүний 76 хувь нь 15 хэрэгтний үйлдсэн хэрэг байжээ. Гэмт хэрэгтнүүд өвчтөнүүдээс гадна заримдаа эмнэлгийн ажилчид руу дайрдаг аж.
Илүү анхаарлаа хандуулахгүй чимээ байх аваас хүчингийн хэрэг огцом өсөж болзошгүй юм.
Викториа төвийн бэлгийн хүчирхийллийн эсрэг хэвлэлийн төлөөлөгч Каролин Ворд орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа “83 гэдэг бол Викториа эмнэлэгт ирсэн өвчтөний тооноос бага. Гэхдээ тайландаа дутуу дүгнэлт гаргасан гэж бодож байна” гэв. Мөн тэрбээр “Эмнэлэгт нарийн дэг журам бий. Гэхдээ шаардлагатай тохиолдолд цагдааг ашиглах хэрэгтэй” гэж нэмж хэлсэн байна.
2015 оноос хойш бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад эмэгтэй ажилтан, өвчтөн, эсрэг хүйсний хүнээ хамарч байгаа асуудал нэмэгдэж болжээ.

Б.Эрдэнэ
Эх сурвалж: Criminal.mn
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө