БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хаврын баяр буюу Цагаан сараар тус улсын нийслэл Бээжин хот болон бусад хотод агаарын чанар эрс мууджээ. Салют буудуулж, галын наадам хийсэн болон цаг агаарын нөхцөл байдал нь агаарын бохирдол нэмэгдсэний гол шалтгаан аж.
БНХАУ-ын Байгаль хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд “баасан гарагийн шөнөөс бямба гарагийн өглөө хүртэлх хугацаанд 338 хотын 259 нь агаарын бохирдолтой байсан” гэжээ.
Бээжин хот болон тус хотын ойр орчимд агаар бохирдуулагч PM 2.5 нарийн ширхэглэлт тоосонцорын нягтаршил нэг шоо метрт 374 микрограмм байжээ. Бямба гарагийн шөнийн 2:00 цагт нийслэл хотод PM 2.5-ын нягтаршил оргилдоо хүрч, нэг шоо метрт 674 мкг болсон байна.
Цагаан сараар салют буудуулж, галын наадам хийх нь энэ баярын чухал хэсэг бөгөөд аз жаргал, сайн сайхныг дууддаг гэж хятадууд үздэг ажээ. Агаарын бохирдол дордохоос урьдчилан сэргийлэх үүднээс хотын төвд салют борлуулахыг Бээжин хотын албаны хүмүүс хориглосон юм.
Албаны хүмүүс хэлэхдээ “бямба гарагт утаан мананг тарааж сарниулах хангалттай салхитай байгаагүй. Агаарын бохирдлын гол шалтгаан нь цаг агаарын нөхцөл байдал байсан. Харин салют борлуулахыг хязгаарласан нь үр дүнгээ өгсөн гэж бид үзэж байна. Салют буудуулах нь багассанаар өнгөрсөн оныхтой харьцуулахад Цагаан сараар агаарын бохирдол 11 хувиар буурсан гэсэн тооцоог бид гаргасан” гэжээ.
Өвлийн улиралд нүүрс түлж, тээврийн хэрэгслүүд болон үйлдвэрүүдээс утаа ялгарснаар Хятадын агаар эрс бохирддог юм.
Г.Доржханд MONTSAME.MN
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала