Scientology /СЭНТОЛОГИ/ шашин
“Шинжлэх Ухаанчид” буюу Монгол хэлэнд хялбаршуулан Сэнтологи шашин гэж нэрлэв.
/English: Scientology, Орос: Саентология, Хятад: 山达基教/
1952 оноос АНУ-ын зохиолч Л.Рон Хаббард /1911-1986/ энэ мөнгөний системийн эхлэлийг тавьж, 1954 онд сэнтологийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Сэнтологийн төв нь АНУ-ын Лос-Анжелес хотод байдаг. Нийтлэг ойлголтоор шашин гэж үзэх боломжтой боловч түүнээс илүүтэй нарийн зохион байгуулалттай мөнгөний бохир систем ажиллуулдаг байгууллага юм. Монгол улсад одоо мэдэгдэж байгаагаар Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны 2013 оны нэгэн тайланд нэр нь дурдагдаж, улсын хэмжээний хэд хэдэн боловсролын төсөл хөтөлбөрийг гүйцэтгэсэн байгаа нь баримтаар тогтоогдож, Монгол улсад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болох нь тодорхой болоод байгаа юм. Энэ нь БСШУЯамны сайд асан Лу.Гантөмөртэй холбогдож байгаа нь хачирхалтай. Сэнтологи нь АНУ болон зарим улсад албан ёсоор бүртгэгдэж, хүлээн зөвшөөрдсөн шашин боловч мөн хэд хэдэн улсад үйл ажиллагаа явуулах эрхгүй, шүүхийн шийдвэрээр хориглосон байна. Сэнтологийг хориглосон эдгээр улсын дотор ОХУ болон БНХАУ багтдаг юм.
Сэнтологи шашны бэлгэдэл
Сэнтологи шашны бэлгэдэл нь S үсгийн дээд доод хэсэгт 2 гурвалжин дүрс байрлана. S үсэг нь Сэнтологи шашныг илэрхийлж, дээд гурвалжин нь мэдлэг, үүрэг хариуцлага, хяналтыг, доод гурвалжин дүрс нь ойр дотно, бодит биелэл, харилцаа холбоог илэрхийлдэг.
Ерөнхий ойлголт
Сэнтологи шашны үйл ажиллагаа өнгөн талаасаа хүмүүсийн сэтгэл зүйг судалж засах, хүн, нийгмийн сайн сайханруу чиглэсэн, салбар бүрийн манлайлагч, шинжлэх ухаанч хүмүүсийн цуглаан. Сэнтологийн номлогч загалмайтны уламжлалт өмсгөл болох цагаан зах, хар өмсгөл, загалмай зэргийг хэрэглэнэ. Хүний сэтгэл зүйг асуулт тест, цахилгаан хэмжих багаж зэргийг ашиглан судалгаа туршилт хийнэ. Шат дараатай нарийн аргууд нь итгэгч, дэмжигчдийн тоог нэмж, сэтгэл засал, нүгэл наминчлал нэрийн доор харгис системтэй үйл ажиллагаа явагддаг байна. Хувь хүний мэдээлэл, баримт факт, сэтгэл заслын үед олж авсан хувь хүний нууц, нүгэл наминчлалаас олдсон мэдээлэл зэрэг нь итгэгч, дагагчидаа барих, хянах зорилгоор ашиглагддаг. Сэнтологийн эхний алхам нь албан ёсны шашин мөн гэдгийг бусдад итгүүлэх, номлох зэрэг нь шашны хэлбэртэй төстэй боловч үндсэн зорилго нь өөр юм. Сэтгэл зүйн засал хийхийн өмнө эрхээс татгалзах гэрээн дээр гарын үсэг зуруулж, сэнтологиос хэзээ ч урваж буцахгүй гэдгээ баталж тангараг өргөдөг гэх мэт зан үйл гүйцэтгэдэг. Мөн ийнхүү сэтгэл санааны засал, номлолийн 50 цагийн төлбөрт 2500-30,000 орчим ам.долларын хураамж авдаг тухай баримтууд бий. Сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, турших, засал хийх явц нь хүнийг бүх үнэнээ дэлгэх нөхцөл байдалд оруулж, хувь хүний нууц гэх зүйл огтхон ч үлдээдэггүй байна.
Ёс суртахууны систем
Сэнтологичид итгэгч, дагагчиддаа хатуу хяналт тогтоох зорилгоор энэ системийг хэрэгжүүлдэг. Харилцан нэгнийгээ хянах, энэ талаар тогтмол дотоод тайлан мэдээ солилцохоос гадна итгэгчдийн наминчлал, залбиралаас олж авсан мэдээллээр дамжуулан шашнаас талгалзсан хүмүүсийг айлган сүрдүүлэх, ичээх, заналхийлэх зэрэг арга замаар дотоод мэдээллийг гадагш задлахгүй байх арга системтэй. Сэнтологи шашныг хүчтэй үгүйсгэгч, шүүмжлэгч, буруутгагч хүмүүсийг тагнаж мөрдөн, мэдээлэл цуглуулж тэдгээрийг айлган сүрдүүлж, хянах зэргээр зохион байгуулалттай арга хэмжээ авдаг байна. 1959 онд Л.Рон Хаббард “Туршилтын гарын авлага”-ыг тусгайлан боловсруулж, төв байгууллагын ажилтнууддаа хэрхэн ажиллах зааварчилгааг өгсөн байна. 1960 онд “Тусгай үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө” боловсруулж, итгэгч дэмжигчдээрээ дамжуулан нийгмийн бүхий л салбарт хяналтаа тогтоох зорилготой бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү бодлого нь хэрэгжиж биелэлээ олж эхэлсэн бөгөөд хууль хүчний байгууллагуудад ч нөлөөлөл тогтоосон гэдэг нь цөөнгүй тохиолдлоор илчлэгдэж шуугиан тарьж байв. Үүнээс 1970 онд цагдаагийн албан хаагч сэнтологи шашны талд албан тушаалаа ашиглаж байгаад илчлэгдсэн, мөн 1990 онд Финланд улсын ерөнхийлөгчийн хамгаалагч сэнтологийн гишүүн гэдэг нь илчлэгдэж ажлаасаа халагдаж байв. Сэнтологи шашны төвүүдэд хийсэн гэнэтийн шалгалтаар хууль бус эмчилгээний багаж хэрэгсэл, сэтгэл зүйн тест хийдэг цахилгаан төхөөрөмж зэрэг илэрч байжээ. Австрали улсын дээд шүүх 160 өдрийн турш 8921 хуудас баримт материалтай танилцаж сэнтологи шашны байгууллагыг тусгай зөвшөөрөлгүй эмчилгээний үйл ажиллагаа явуулж, хүн ардын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулж, нийгэмд аюул заналхийлэл учруулсан гэж үзсэн байна. Мөн сэнтологи шашинд итгэгч, дагагч, элссэн, ухуулга хийсэн хүн бүрийг 500 ам.доллараар торгож, 2 жил хорих ял оноожээ.
Батлан хамгаалах төв
Сэнтологи шашны батлан хамгаалах төвүүд АНУ-ын баруун, зүүн хэсэг, Европ, Австрали, Шинэ Зеланд, Африк, Нэгдсэн Вант улс зэрэг 7 хэсэгт идэвхитэй зохион байгуулагдан ажилладаг. Төв тус бүр нь тагнуул, үйлчилгээ, олон нийттэй харилцах, хууль зүй, санхүү, нийгмийн зохицуулалт зэрэг газруудаараа дамжуулан сэнтологи шашныг түгээн дэлгэрүүлж ухуулга сурталчилгаа хийх, сөрөг мэдээллийг няцаах, шашны эсэргүүцэлд харгис хэрцгий, хорон аргаар хариу арга хэмжээ авах, тагнаж мөрдөх, олны танил соёл урлаг, спорт, улс төрчдийн дэмжлэгийг олох зэрэг үйл ажиллагаа явуулна. Нийгмийн салбаруудад сэнтологи шашин байр сууриа бэхжүүлэхдээ “сайн үйлс” нэрийн дор өөрсдийн сэтгэл зүйн эмчилгээний “технологи”-ийг борлуулж, хандалт авах замаар асар их ашиг орлого олдог.
Зарим үйл явдал
Санкт-Петербург таймс сонин сэнтологи шашныг илчилсэн цуврал нийтлэл хэвлэж байсан боловч сэнтологичдийн зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнд тус сонины эрхлэгч ажлаасаа халагдав. Мөн засгийн газрын үйл ажиллагааны талаар ташаа мэдээ тарааж, үйл ажиллагааг нь зориуд сулруулж, сэнтологийн шашныг эсэргүүцэгч бүлгүүдийг дэмжсэн нөлөө бүхий хүмүүсрүү илт дайрч, сонин хэвлэлээр гэмт бүлэглэлийн гишүүн мэтээр гүтгэлэг тараан, үнэн бодит байдлыг илчилж бичсэн чөлөөт нийтлэлч эмэгтэйтэй урт хугацааны тэмцэл өрнүүлж, нийтлэлч эмэгтэйг шоронд хорих, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх хэмжээнд хүртэл тэмцэлдэж байжээ. Зарим улсын засгийн газар, байгууллага, албан тушаалтныг тагнаж, утасны яриа чагнах, бичиг баримт хулгайлах, сэнтологийн эсрэг хүмүүсийн мэдээллийг хулгайлах, интерпол болон цагаачлалын материал зэргийг олж авах зорилгоор засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан нь илчлэгдэж томоохон хэмжээний баривчилгаа явагдсан байна. Энэ үеэр нийт 48,149 хуудас материал хураан авч, баривчлагдсан 10 гаруй хүний дотор Л.Рон Хаббардын эхнэр байв. Түүнд 10,000 ам.долларын торгууль, 5 жилийн хорих ял оноож сэнтологийн шашинд нэгэн том цохилт болжээ. Үүнээс хойш Л.Рон Хаббард хоёр үнэнч дагалдагчийнхаа хамт нам гүм амьдарсаар 1986 онд нас баржээ. 1980 оны эхээр сэнтологи шашны дээд удирдлага өөрчлөгдөж, өнөөг хүртэл идэвхитэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Сэнтологи шашин Монгол Улсад
Монгол Улсын БСШУЯамны 2013 оны тайлан мэдээнд /МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ МЭДЭЭ/ сантологи шашны санхүүжилтээр 35,598 орчим багш, удирдах ажилтныг, мөн хөгжүүлэх технологи гэх сургалтанд 24,700 багшийг сургалтанд хамруулсан тухай албан ёсны тайлан мэдээнд дурджээ. Монгол Улсад шуугиан тариад байсан мүүний гаж урсгал нь сэнтологи шашны хажууд бараг л “хүүхдийн тоглоом” гэж шашин судлаачид үздэг байна.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа