Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгчээ. Тэрбээр “Улс төр рүү ороход сэтгүүл зүй бол маш дөт зам. Магадгүй Л.Мөнхбаясгалан улс төр рүү орохыг үгүйсгэх аргагүй ч юм шиг …? гэсэн асуултад “Сүүлийн үед хүмүүс надаас ингэж асуудаг болсон. Миний мөрөөдөл бол сэтгүүлч болох л байсан. Би ерөөсөө сэтгүүлч болох л гэж төрсөн. Над шиг хурц, түрэмгий зантай хүн улс төрд ороод амжилт олохгүй. Намын эрх ашиг, фракцийн эрх ашгийн өмнөөс худлаа ярьж чадахгүй. Харин над шиг хүн сэтгүүл зүйдээ байгаад энэ хэвээрээ ажиллаж байвал нийгэмд илүү тус хүргэнэ гэж боддог. Өдий хүртэл явсан энэ карьераа улстөрч болгож тээр доош нь унагах хэрэггүй. Харанхуй засагт бурангуй түшмэл таяг болсон энэ үед төрөөс хол явсан нь дээр. Төрийн саалийн үнээг нэг хөхөж үзсэн хүн тэр үнээнийхээ махыг нь идэж үзэх юмсан гэж боддог юм гэнэ билээ. Шуналаа тэвчиж сурсан хүнд шунал нь хязгааргүй болсон тэр орон зайд үсэрч ороод олны хөлд үйрч үхсэнээс энэ муу үзгээ бариад бороохойдуулах үед нь бороохойдуулаад, гүтгүүлээд доромжлуулаад унаж босч явсан нь дээр юм. “ хэмээн хариулжээ.
Мөн тэрбээр “Сэтгүүлч хүн ямар ч юманд бэлэн байх хэрэгтэй. Та тухайлбал сониныхоо бүх нүүрэнд өөрийнхөө тухай бичвэл бичнэ ш дээ. Таны эрх. Гэвч тэгдэггүй. Тэгж болохгүй гэсэн дүрэм байхгүй. Гэхдээ бидний мэргэжлийн соёл, ёс зүй үүнийг зөвшөөрдөггүй. Яг тийм амьдралаар ёс зүйгээр би өнөөдрийг хүртэл явсан. Өнгөрсөн жил надад 10-15 жилийн ялтай зохиомол эрүүгийн хэрэгт холбож шалгаж хилийн хориг тавьж хэрдээ л намайг “зовоов”. Түүнээс өмнө миний бэлтгэсэн хоёр гурван нэвтрүүлгийг телевизүүдээр гаргахыг хориглосон. Хөдөөний телевизүүд гаргая гэж аваад цаг төлөвлөнгүүт Засаг дарга нь болиулчихаж байх жишээтэй. Хаанаас хэний нударга ирж байгааг, тэр хүн юу хүсч байгааг надад бүтэн таван сарын турш маш сайн ойлгуулсан. Би маш сайн ойлгосон. Хязгааргүй шуналаа, увайгүй, дээрэнгүй үзэл бодлоо хангалттай тулгасан. Би тэвчээртэй сонссон. Хариу болгож тэр нөхөрт нэг ч үг хэлж амжаагүй явна. Харин одоо танай сониноор дамжуулаад нэг үг хэлье. Тэр хүн олон жилийн өмнө надтай уулзахдаа ингэж хэлсэн юм. Өөрөө санах байх. “Энэ олон даган баясагчид, тойрон эргэлдэж байгаа найз нөхөд бүгд мөнх биш. Ихэнхи нь худлаа. Харин үхсэн хойно оршуулган дээр минь ганц цэцэг бариад ирэх хүн л одоо хэрэгтэй” гэж. Энэ үгийг түүнд эргүүлж хэлмээр санагдаад удаж байна. Миний хэлэх үг бол “Тиймээ, эргэн тойрон эргэлдэж байгаа тойрон хүрээлэгчид, найз нөхөд гэх хүмүүс бүгд худлаа. Тэд мөнх биш. Харин оршуулган дээр чинь шавсан олон дүр эсгэгчдээс бүүр хойно мартагдаж балрахын цагт булшин дээр чинь цэцэг бариад чин үнэнээсээ ирэх хүн хэд үлдсэн бол…” гэж хэмээн ярьжээ.
Shuurhai.MN
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө