УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат “Байгаа сайхан бүхнээ л аймаг сумаараа нэрлэж ирсэн байдаг. Хан Хэнтий, Богд Хан гэж нэрлэсэн нь олон түмний олгож буй цол гэж ойлгож байна” хэмээн цааш үргэлжлүүлэн үг хэлж байлаа.
Тэрбээр эртнээс өвлөгдөн ирсэн ихэс, дээдсийн газар нутгийг эртхэн хамгаалах учиртай хэмээн тайлбарлаж байсан ч “Олон түмний олгосон цол” гэсэн нь олны инээдийг барах шахав.
Ард түмэнд ихэнхдээ хүрэн дээлтэй танигдаж явсан аварга гэнэтхэн парламентад тангараг өргөж, гишүүн болсон ч өнөөг хэр нь бөхийн цолоо ярьж байгаа нь зүлэг ногоон дэвжээгээ санаа юу гэлтэй л байсан биз. Магадгүй түүний хувьд оноосон нэр гэдэг бөхөөр бол цолтой харьцуулахад хамгийн амар байсан байх л даа.
ЭХ СУРВАЛЖ: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала