өөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх байсан ч сөрөг хүчний шаардлагаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдав.
Эдгээр хуулийн төслүүдийн талаар чуулганы хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлсэн юм.
Тэрээр “Энэ хуулийн төслүүдийг Ардчилсан намын бүлэг байнгын хороон дээр хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан. Харамсалтай нь хүчээр шийдээд явсан байгаа. Энэ хуулиар бол төрийн албанд нэлээн их хэмжээний халаа сэлгээ хийгдэх юм байна.
Өөрөөр хэлбэл сум, дүүрэг, аймгийн иргэдийн хуралд нэр дэвшиж депутат болсон хүмүүсийг төрийн албанд ажиллуулахаар хуулийн зохицуулалт орж ирж байгаа.
Жишээ нь Ховд аймгийн иргэдийн хуралд 41 төлөөлөгч байлаа гэхэд 14 нь босоо тогтолцоотой гааль, татвар, мэргэжлийн хяналт, халамж, даатгал зэрэг байгууллагуудын даргаар ажиллахаар болж байх шиг байна. Мэргэшсэн мерит зарчмаар явдаг төрийн алба маань маш хүнд нөхцөлд орох юм байна.

МАН-ын нарийн бичгийн дарга байсан Ж.Мөнхбат Их хурлын гишүүн давхар дээлтэй байна гээд талбай дээр давхар дээл өмсөөд жагсаад байсан, одоо бүр нийтдээ 6000 хүнийг давхар дээлтэй болгохоор хуулийн төсөл оруулж ирж байна.
Аймаг, сумдын аливаа байгууллага, хэлтсийн дарга нарын түвшинд 6000 хүнийг өөрчилж ажлаас нь халахаар ийм хуулийн заалт оруулж ирж байгаа шүү. Төрийн албыг тогтворгүй болгох эдгээр төслүүдийг АН-ын бүлэг эсэргүүцэж байна, тиймээс хууль санаачлагчид нь буцаах санал гаргаж байна” хэмээсэн юм.

POLITIK.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа