Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр дуудсан юм.Тэрбээр нэг цаг гаруй байцаагдсны дараа гарч ирэв. Түүнийг мэдүүлэг өгч байх үеэр Ардчилсан Намын даргад хамт өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-ын гадаа ирсэн байв. Сэтгүүлчид түүнээс энэ бүлэглэлийн цаана хэн байгаа бол гэж асуухад тэрбээр "Маш тодорхой доо. ХХБ гэж хулгайн бүлэглэл үүнийг зохион байгуулж байгаа юм.Цаана нь хэн байгааг монголын ард түмэн мэдэж байгаа. Н.Алтанхуяг гэдэг хүн Монгол Улсын иргэн, ардчилсан намын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд байсан хүн. Энэ хүнийг яллагдагчаар татаж шоронд хийж байж АН-ын даргын сунгаанаас хасуулах сонирхолтой хүмүүс цөөнгүй байгаа" гэв.
Эх сурвалж: Zindaa.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа