Галтай цогтой, гайхамшигтай дайчин Монголын рок поп урлагт өөрийн гэсэн орон зайгаа тамгалан үлдээж чадсан дуучин бол дуучин Т.Ариунаа. Хамгийн сүүлд тэрбээр:
Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана
Чамгүйгээр амьдарна гэж санаанд багтахгүй
Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно
Хэнд ч энэ үгээ дахин хэлэхгүй ээ
Энгэрт минь урт наслаарай
Энхрийлэлд минь удаан жаргаарай
Хонгорхон зүрхнээсээ гуйя
Хорвоог дүүргэж дэргэд байгаарай... гэсэн үгтэй нэгэн сайхан дууг сонсогчдын хүртээл болгосон. Харин дуучин маань БНСУ-д суугаа Монголчууддаа дуугаа хүргэхээр алсыг зорьжээ. Энэ тухайдаа өөрийн цахим хуудаснаа:
“Т. Ариунаа миний бие "Чингис Хаан" ОУНОБ-аас Солонгос улсын зүг хүлгийн жолоо заллаа. Та эх орныхоо хаана ч төрсөн бай унасан газар, угаасан ус чинь Монгол, та энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрт ажиллаж амьдарч бай зүрх чинь Монгол, таны хүсэл, тэмүүлэл, итгэл үнэмшил чинь Монгол, хамгаас эрхэм, хамгаас нандин бүхэн тань Монгол. Солонгос улсын Сөүл хотын хөх тэнгэрт миний дуунууд эгшиглэх болно оо. Намайг хүлээж байгаарай” гэж бичжээ.
PAPARATSI.MN
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Саймон Тротт: Монголын ард түмэнд маш их баярлала