Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Сайн аав” уран сайхны кино үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа билээ.
Уг киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин СТА: Ш. Жавхлан уран бүтээлийнхээ нээлтийн үеэр гадаадад ажлаар яваа сураг дуулдаж байсан бол өнөөдөр тэрбээр эх орондоо ирэх юм байна. Ирсэн даруйдаа гол дүрд нь тоглосон “Сайн аав” киногоо үзэх гэнэ. Тэрээр өнөөдөр буюу 1-р сарын 25-нд "Тэнгис" кино театрт үзэгчдийн дундаас киногоо анх удаа үзэх нь ээ. Азтай үзэгчид хамтдаа селфи хийх боломж бүрдэх юм байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар оройны 16:50, 19:00, 21:10, 23:15 цагийн үзвэрүүдийн аль нэгэнд нь байх аж. Тиймээс өнөөдөр Тэнгис кино театрт "Сайн аав" киног үзэх хүмүүс их олноороо цугларах бололтой.
Харин "Сайн аав" жүжигчин, найруулагч: СТА: Баттулгаас энэ талаар тодоруулбал: Тиймээ Жавхаа маань үзэгчдийн дундаас киногоо үзнэ. Хари би яаж гэр гийгүүлэгчээ ганцааранг нь үзүүлэх билээ дээ. Би ч бас очно хэмээн мэдээллэсэн байна.
Ийнхүү киноны хоёр гол жүжигчинтэй хамтдаа киног үзэх хүмүүс Тэнгис кино театрыг зориорой. Уг кино нь итгэл найдвар, хайр, итгэлийн тухай өгүүлэх тус киног УБ такси компаний жолооч Т.Даваасүрэн агсаны бодит амьдарлаас сэдэвлэн бүтээжээ.Т.Даваасүрэн агсан амьд ахуйдаа амьдралын хатуу хөтүү хүнд бэрхийг үл ажран хэрхэн яаж сөрж тэмцэж явсныг энэхүү кинонд тодорхой харуулсан байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй