Үнэхээр харамсалтай. 7-хон настай хүүхэд амиа хорлосон тухай мэдээллийг албаны хүн хэллээ. Өсвөр үеийнхний сэтгэлзүй болоод амиа хорлолт, түүний шалтгаан нөхцлийг дагнан судалдаг АШУҮИС-ийн багш, сэтгэлзүйч Д.Оюунсүрэн дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр " Он гарсаар 12 хүүхэд амиа хорлосон гэсэн мэдээ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дийлэнх нь 15-17 насныхан байгаа бол хамгийн бага нь долоон настай хүүхэд амиа хорлосон байгаа юм. Багагүй хувийг 18-19 насныхан эзэлсэн гэсэн дүн мэдээ байна" гэлээ. Энэ бол зөвхөн амиа хорлосон хүүхдийн тоо баримт бөгөөд амиа хорлох оролдлого хийсэн олон жишээ байгааг сэтгэлзүйч Д.Оюунсүрэн нэмж хэлсэн юм.
Үүнийг бататгах өөр нэгэн эх сурвалж бол Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Ариунтуяа юм. Тэрбээр " Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш хүүхэд амиа егүүтгэсэн гэх 12 хэрэг бүртгэгдсэн. Үүнийг газар нутгаар нь аваад үзвэл 90 хувь нь нийслэлд байгаа юм. Хүүхэд амиа хорлосон хэргийг хуулиар зохицуулахдаа гадны нөлөөгүй бол хэргийг хаадаг" гэсэн юм.
Дээрх мэдээлэл дээр нэмж нэгэн тоо баримт дэлгэхэд НҮБ-ийн Хүүхдийн сангаас манай улсад 2012 онд судалгаа хийсэн байна. Тус судалгаагаар өсвөр насны 10-15 насны хүүхдүүдийн 21 хувь нь амиа хорлох тухай бодож байсан гэсэн хариулт өгсөн бол есөн хувь нь амиа хорлох оролдлого хийж байсан гэжээ. Мөн сүүлийн дөрвөн жилийн дотор 92 хүүхэд амиа хорлосон гэсэн статистик тоо барим байгаа юм.
Сэтгэл эмзэглүүлэм энэ олон тоо баримт томчууд та бидний толгойд нэгийг бодуулж, нөгөөг сэрэмжүүлж байгаа гэдэгт найдаж байна. Он гараад нэг сар ч болоогүй буюу гуравхан долоо хоногийн дотор монголын маань ирээдүй болсон 12 хүүхэд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гээд бод доо. Хүүхэддээ тавих анхаарал халамж, сонор сэрэмжээ дээшлүүлэхгүй бол бидний дэргэд томоос том аюул нүүрлэснийг дээрх тоо баримтууд бэлхнээ харуулж байна.
Эх сурвалж: Criminal.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа