Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Будант тээл гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэж, дотор нь байсан хоёр усанд урсаж ор сураггүй болсон талаар мэдээ гарсан билээ.
Уг дуудлагыг энэ сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж цооног дахь усыг соруулж дууссан юм. Харин цооногт цогцос байхгүй дүгнэлтэнд хүрч энэ сарын 22-ны өдрийн байдлаар хиймэл нуурын мөсийг цоолж эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч цогцсыг олоогүй байна. Тиймээс хохирогч тус бүрийн ар гэрийнхний хүсэлтээр эрэн, хайх аврах ажиллагааг зогсоожээ.
Эх сурвалж: Zaluu.com
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө