Анх UBS телевизийн Cook Show-нд орчуулга хийгээд л зогсдог байсан “сураггүй” охин ахин дэвшсээр юун Сөүл Ресторан. Олон охин компанийг өөрөөсөө цэцэглүүлсэн “Сөүл Групп”-ийнхээ Захирал нь болчихсон од нь гийж яваа. Тэр ч бүү хэл Зайсангийн тэргүүн хатагтайгаар өргөмжлөгдчихсөн ч явж байх шиг.
“Сөүл Групп” Монгол улсад хоёрхон жил татвар төлсөн хэмээн үргэлжид хэл ам татлан байдаг. Гэвч Г.Өнөрболорын аливаа асуудлыг үргэлж хайцаалдаг сүйхээтэй, сэргэлэнг магтах ч гэх үү матах ч гэх үү хэлбэрээр ам булаалдан ярих хүмүүс цөөнгүй.
Хэд хэдэн бизнесийг өөрийн болгож, аль бэл бэлчинтэй бизнесменүүдэд тэнгэрт тулсан ханштай орон сууцуудаа санал болгосоор “дийлдэхгүй” болсон Г.Өнөрболорыг нэгэн арга хэмжээнд нөхрөө сугадан алхахад нь папараци туран тольдлоо.
ПР-ын ажлаа эрчимтэй эхлүүлсэн тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “од” болох замаа зугуухнаар тэлсээр л байна. Ийгл ТВ-д “Дипломатын цаг” нэвтрүүлгийг хөтлөн, МАН-ынхаа хүүхнүүдтэй хамтран эмэгтэйчүүдийн форум зохион байгуулж, Г.Алтантүрүүг хүртэл гэртээ хонуулан, эхнэр нь төрөх болоход гэр бүлийнхээ хамт “хүн чанартай” болж харагдсан. Улс төрд гарах “нүхээ малтаж” байгаа нь тэр л дээ.
Юутай ч Г.Өнөрболор бизнесвүманы хувцаслалт бол ярих юм алга. Битүү брэнд, битүү үнэт эдлэл.
Аливаад тууштай байх нь давуу талыг бий болгодог жишээг түүнээс харалтай.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа