Ч.Хүрэлбаатар: Эрдэнэтийн 49%-ийг төр авах боломжгүй... Зохион байгуулалттай мэдээ тарааж бна...


УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга ийнхүү мэдэгдлээ. Улсаа сүйрүүлж тогломооргүй байгаа юм бол эдийн засгийн сөрөг үр дүн авчрах сэдвүүдээр талцахгүй байхыг тэрээр уриалж байгаа юм. Бодит үнэн бол Монголын төрд мөнгө байхгүй, Сү.Батболдын засгийн газрын үед авсан 580 сая ам.долларын евро бондын төлбөрийг олох нь тулгамдсан асуудал болжээ.

 

1. Засгийн газар 3 сард 580 сая ам.долларын өрөө төлнө. Гэтэл үүнийгээ олоогүй л байна.

2. Сошиалаар тараасан мэдээлэлд Эрдэнэт 49%-ийг 500 сая ам.доллараар төр авна гэж. Боломжгүй

3. 580 сая ам.долларын өр, 500 сая ам.долларын Эрдэнэт 49%-г авбал ханш сүйрнэ шүү дээ

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид зориулсан мэдэгдэл 

 

Сэтгүүлч Н.Урантогтох