Хот бүгдээрээ цуглаж аваад гуулин улсад зочлоод ирсэн засаг ноёдтой холбоотой анхаарал татсан асуудлууд тасрахгүй нь бололтой. Архангайн засаг дарга Засгийн газрын тогтоолын эсрэг захирамж гаргасан бол Баянхонгорын Засаг дарга өөртөө байр авахаар төсөвлөсөн нь илрээд байна. Уг нь тэрбээр “Их богд” ХХК-ийн 72-ийг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Гэвч төр түмний мөнгөнд хуруу гараа дүрж байртай болох гэсэн юмдаг уу даа. Засаг дарга Г.Батжаргал 52 сая төгрөгөөр өөртөө орон сууц худалдан авахаар энэ оны орон нутгийн төсөвт тусгаснаас гадна цагдаа, шүүхийн дарга нарт мөн адил орон сууц худалдан авахад мөнгө гаргахаар болсон байна. Гэсэн мөртлөө онцгой байдлын албан хаагчдад орон сууц худалдан авахад 48 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэжээ. Тэгэхээр засаг ноён өөртөө орон сууц авах болохоор хэдэн арван саяыг зарлагадах гэж байгаа хэрнээ хүнд нөхцөлд ажилладаг аврагчдад бол шүлс дусаахын дайтай л дэмжлэг үзүүлмээр аядах гэж байгаа нь харагдаж буй юм.

Засаг ноёдыг хотод ирэхэд нь том дарга нар хэмнэх гамнах тухай сайн хэлээд буцаасан санагдана. Гэвч нөгөөдүүл нь төрийн ордноос гараад л үгийг нь умартжээ. Тэгээгүй бол юу гэж ийм том толгойтой байх билээ.
Засаг дарга Г.Батжаргал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийнх нь жилийн орлого 18.5 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 8.2 сая төгрөг, орон сууцны тоо 2, үйлдвэрлэл үйлчилгээ 1, 11 сая төгрөгийн үнэ бүхий СонатаV, 4,5 сая төгрөгийн үнэ бүхий малтай, 2 сая төгрөгийн үнэ бүхий газартай, 9.3 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 13.5 сая төгрөгийн авлагатай, Хасбанк-д 7.7 сая төгрөгийн өртэй, Их Богд ХХК-ийн 72 хувийг эзэмшдэг бөгөөд 34.8 сая төгрөг гэхчлэн тайлагнасан байдаг аж.
Тэгэхээр хувьдаа 2 орон сууцтай хэрнээ төсвийн 52 сая төгрөгөөр байр авах гэж шуналтдаг нь ямар учиртай юм бол доо.
Эх сурвалж: Шуурхай.мн
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа