Согтуу фитнесс тамирчин бүсгүйн солиотой үйлдэл


Нэгэн фитнессээр хичээллэдэг бүсгүйн согтуудаа хийсэн солиотой бичлэг сошиалд тавигдаж олон хүний хөх инээдийг хүргэж хөгөө чирсэн явдал боллоо. Гэхдээ энэ бичлэг тийм ч инээдтэй зүйл байсангүй. Мэдээж мансуурсан үедээ тухайн хүнээс ямар ч олигтой үл хэл, үйлдэл гарахгүй нь мэдээж. Энэ бол фитнессээр багагүй амжилт гаргасан Солонго гэх бүсгүй. Бүтэн нүцгэлж бие эрхэтнээ задгайлан боломжоороо л шалдалдаг энэ бүсгүй уг нь бол Испани улсад урлагийн их сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн гэж байна. Мөн Монголдоо бизнесийн чиглэлээр боловсрол эзэмшсэн гэнэ. Гэвч хэн хүнтэй эн зэрэгцэхүйц боловсрол эзэмшсэн түүнд зөв бичгийн алдаа болон зүй бус үйлдлийн алдаанаас   нь өөрөөр гайхуулчих зүйл байдаггүй бололтой.

 

Би тамхи татдаг, бас уудаг, ер нь бол аймар дампуу хэмээн өөрийгөө тодорхойлж байгаа түүний согтуу бичлэгийг хамтдаа жигшицгээе. Уг нь бол спортоор хичээллэдэг хүмүүсийг, тэр дундаа фитнессээр хичээллэдэг тамирчдыг алкохол, тамхи, элдэв мансууруулах төрлийн зүйлсээс хол байдаг гэж сонссон юм байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр “би” фитнессээр хичээллэдэг гээд шалдлаад, “би” өөрийнхөөрөө хүн гээд мансуурлаа зарлаад байвал бусад тамирчдынхаа тухайд ч бас таагүй сэтгэгдэл төрүүлэхээр санагдаж байна шүү.

 

PAPARATSI.MN