Хөгжлийн банкны шалгалт үргэлжилж буй энэ өдрүүдэд "Эрэл" компани мөн зээл аваад эргэн төлөөгүйг манай сайт мэдээлсэн. Тодруулбал, тус компани нь Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм.
Тэгвэл уг хэргийг шалгах явцад "Эрэл" компанийн захирал Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир нь тэрбээр гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Хөгжлийн банкны экс удирдлагуудыг шалгах явцад өчнөөн зөрчил нэмж илэрч буйг албаны эх сурвалж мэдээлж байна. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг “Чингис”, "Самурай" бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, завшсан 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил учруулсан хэргээр шалгаж буй. Улмаар Ерөнхий прокурорын тушаалаар ЦЕГ, АТГ, УЕПГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хэргийг шалгаж байгаа юм.
1.3 их наяд төгрөгийн зөрчлөөс дурдвал,
Эх сурвалж: Zaluu.COM
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа