"Монголын баячуудын гэрт хулгай орж, хосгүй үнэт алтан бурхад алдагдсан" тухай Солонгосын "news@newswave.kr" сайтад нийтэлжээ. Энэ сарын 19-нд нийтлэгдсэн тус мэдээлэлд, "БНСУ-ын иргэн Монгол Улсад хулгайн хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр Солонгост байхдаа хулгайн хэргээр шийтгэгдэж байсан бөгөөд Пак хочоороо зартай нэгэн юм. Пак Монголын нөлөө бүхий баячуудын гэрээс 1800-аад оны үед бүтээгдсэн хосгүй үнэт алтан бурхад хулгайлсан бөгөөд Монголын хууль хяналтынхан шуурхай ажиллаж, баривчилсан байна. Цагдаа нар Пакийг хурууны хээгээр нь илрүүлсэн байна. Пак хулгай хийхдээ орон сууцны хяналтын камерыг устгаж, дохиоллыг нь унтраасан байжээ. Хуулийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр Пак 40 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд зүйлийг хулгайлсан нь тогтоогджээ" гэжээ. Энэ тухай мэдээлэл манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хоногийн өмнө мэдээлэгдсэн билээ. Одоогийн байдлаар уг хэргийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд УМБГ, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамтарсан баг ажиллаж байгаа юм. Дашрамд дурдахад, гэрт нь хулгай орсон Монголын баячуудын дотор "Гацуурт"-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарынх багтаж байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Эх сурвалж: Criminal.mn
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа