АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний гэргий Меланья Трамп нар Цагаан ордонд хүрэлцэн иржээ. Тэд Капатолигоос Цагаан ордон хүрэх жагсаалын манлайд тэд явж, араас нь гэр бүлийнхэн, олон арван сэтгүүлч сурвалжлагчид, тусгай албадын ажилтнууд явж байв.
Цагаан ордон хүрэх сүүлийн хэсгийг явганаар туулан, зарим газраа тэд “Араатан” хэмээн хочлогдсон “Кадиллак” лимузиндээ сууж байлаа. Ёслолын арга хэмжээний гол баатруудын араас жагсаалд оролцогчид болох найрал хөгжмийнхөн, зэвсэгт хүчний бүхий л төрлийн анги нэгтгэлүүд, мужууд болон томоохон хотуудын төлөөллүүд гэх мэт ойролцоогоор найман мянга орчим хүн явж байв. Мөн жагсаалыг долоон сургуулийн найрал хөгжимчид дагалдан явсан юм.
Жагсаалд оролцогчдын цувааны урт нь 2,7 км байсан бөгөөд энэхүү зайг туулсан хугацаа нь хоёр цаг орчим байж рекорд тогтоосон байна. 2013 онд Барак Обамагийн парад гэхэд, гурван цаг гаруй үргэлжилж байсан билээ.
The Presidential Inauguration on CBSN
Эх сурвалж: ZONE.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ