ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нар өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр өөрсдийнхөө компанийг олон тэрбум төгрөгийн хураамжаас чөлөөлж, ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл гаргасан талаарх шүүмжлэл намжаагүй байна.
Тодруулбал, тэд өөрсдийн хувь эзэмшдэг компанийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлсэн нь 20 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигджээ. Ийм их хэмжээний хөнгөлөлт эдэлснийгээ Н.Номтойбаяр сайд “22 компани байгаагийн 1 нь надтай холбоотой компани байна” хэмээн хээв нэр хариулжээ.
Хөнгөлөлт эдэлсан компаниуд дунд "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 710, "Монголын алт" ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг чөлөөлсөн байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавынх гэгддэг "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 710 гадаад ажилтан тус бүр сард 480.000 төгрөг/Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн/ төлөхөөс чөлөөлөгдсөн. Үүнийг жилийн хугацаагаар тооцвол 4.089.600.000 /Дөрвөн тэрбум/ төгрөг улсын төсөвт оролгүй компанид үлдэж байна.
Харин Н.Номтойбаяр сайдын өөрийнх нь хэлснээр түүнтэй холбоотой МАК буюу "Монголын алт" ХХК-ийн 1600 гадаад ажилтан энэ тооцоогоор 9.216.000.000 /Есөн тэрбум/ төгрөгөөс чөлөөлөгджээ.
Өнөөдөр сонинд энэ үйл явдлын мөрөөр тойм бичлэг гарсан байна. Тэнд бичснээр сүүлийн хоёр жилд 24.1 тэрбум төгрөгийн төлбөр аж ахуйн нэгжүүдээс чөлөөлсний 15.4 тэрбум төгрөг нь МАК компанийнх ажээ.
Эх сурвалж: TIME.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ