УИХ-н чуулганы хуралдааны үеэр камерын өөдөөс харан юм идэж Төрийн орндонг цайны газар аятай андуураад байсан гишүүн Оюунчимэг хийсэн үйлдлийнхээ хариуд дараах тайлбарыг өгсөн байна. Тэрбээр
"Өнгөрсөн Мягмар гариг маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм. Өглөөний 9 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтын корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж амжилгүй орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шоколадны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна. Цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ" гэжээ. Түүний хэлсэн тайлбарт Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна гэсэн үг нь үнэхээр энэ төрд ямар хүмүүс сонгогдоод байгааг шүүмжлэлтэй талаас нь харуулж байна. Оюунчимэг гишүүн ээ, хүн өөрийн хувийн зохион байгуулалтыг заавал ард түмний нүдэн дээр зохицуулах албагүй ээ. Төрийн ордонд тухлачихаад “Заза ингэх ёсгүй байсан юм байна лдаа” гэх мэтчилэн хээв нэг элэг барьсан аятай харьцаад байвал хэн өөрийг чинь түмэнд хэрэгтэй зайран, ёс зүйтэй сэтгүүлч хүн гэж харах юм бэ!!!
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ