Манайдаа л хамгийн өндөрт тооцогдох сагсчин Ц.Шаравжамцыг танихгүй хүн ховор биз ээ. Биеийн тамир, спортын газрын даргын үүрэгт ажилд томилогдсон тэрбээр өөрийнхөө ажлын өрөөнд спортын гавьяат, ахмад настай хүнийг зодож танхайрсан гэх мэдээлэл цацагдах болсон.
Хэргийн учир нь өөрийнх нь гаргасан шийдвэрүүд тамирчдын эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа талаар уулзах гэж очсон Ж-г “Би гаргасан шийдвэрээ цуцладаг хүн биш” хэмээн маргалдаж, газарт унаган өшиглөж, нүүрэн тус газар нь хүнд гэмтээсэн байна. Хохирогчийн биеийн байдлын хувьд нүүр нь тэр чигтээ хавдаж хөхөрсөн, бөөр нь гэмтсэн зэргээр хүнд байдалтай байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын Удирдах зөвлөл, БСШУС-ын сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга нарт Ж нь арга хэмжээ авхуулахаар өргөдөл гаргасан байгаа бөгөөд Шаравжамц өөрийн болон, албаны утсандаа хариу өгөлгүй БНХАУ-руу албан томилгоогоор явсан нэрийдлээр хэргээс зугтаж байна гэсэн мэдээлэл байна.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ