Улаанбаатар төмөр замд сүүлийн хэд хоногт ослоор хүний амь үрэгдсэн хэдэн хэрэг гарлаа. Энэ ч хааяа л гардаг гээд займруулж болно. Харин том жижиг хулгай өдөр болгон шахуу гардаг гэхэдэ хилсдэхгүй. Гайхалтай нь ихээр хулгайлсан нөхдүүд нь ажил албан тушаалдаа хэвээ үлддэг бол жижгээр хумсалсан нь тэр дороо л халагдаж цагдаа шүүхийн хаалга татдаг. Том хулгайг дарга нар л хийж чадна.
Харин жижигчүүд 5-10 литр шатахуун зэргийг л хулгайлдаг. Өнгөрсөн оны 10-р сард замын даргаар үзлэгээр Улаабаатар төмөр замын Дорнод аймаг дахь Баянтүмэн тасгаас ноцтой хэрэг илэрсэн. Тус тусагт мухар салаа төмөр замын 500 метр рейльсыг актлаад хувийн компанид 200 гаруй сая төгрөгөөр зарчихсан байжээ. Энэ хэрэгт тус тасгийн орлогч дарга С.Төмөрхуяг болон улсын байцаагч Отгонбаатар нар холбогдсон. Сонгуулийн дараахан 7-р сард болсон гэх энэ наймаа нь ихээхэн шуугиан дэгдээсэн. Өмнө нь Мардайн төмөр замын рейльсийг актлаад хил гаргачихсан агаад төмөр замын дарга нар иймэрхүү ажиллагаанд ихэд мэргэшээд байгаа нь үүнээс харагдсан. Замын даргын үзлэгээр илэрсэн рейльс зарсан хэргийг Баянтүмэн тасгийн бүх ажличдын хурлаар авч хэлэлцжээ.
Хуралд шалгалтаар ирсэн дарга нар оролцсон агаад орос дарга нар нь хэрэгт холбогсодыг ажлаас нь халж хэргийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг шаардсан. Оны өмнө орлогч дарга Төмөрхуяг, Отгонбаатар нарыг хотод дуудаж ажлаас нь түдгэлзүүлсэн байсан. Гэтэл их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдсон хүмүүс саяхан эргээд ажилдаа орсон нь асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан Баянтүмэн тасгийнханд гайхширал төрүүлж байна. 200 саяын хэрэгт холбогдсон гэх дарга нарын дуулианы талаар тэднийг замын дарга хамгаалж байгаа гэсэн яриа гарчээ. Мөн Дорнод аймгаас сонгогдсон нэгэн гишүүн нь нөлөөлсөн аж. Харин замын даргын нэгдүгээр орлогч зэрэг орос дарга нар хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах гэсэн хатуу байр суурьтай хэвээрээ байна. Ийнхүү 2:1 харьцаатайгаар хүчний харьцаа орлогч дарга, улсын байцаагч нарт ашигтайгаар тусжээ.
Монголын төмөр замын өмчийг шамшигдуулсан гэх нөхдүүдийг монгол дарга нар хамгаалж харин оросууд шийтгэхийг шаардсан гайхалтай нөхцөл эндээс харагдаж байна. Хачирхалтай нөхцөл байдлаас үүдээд хуулийн байгуулагаар шалгагдах ёстой нөхдүүд хуучин ажлаа хийсээр байгаа нь бүр ч хачирхалтай. Ер нь энэ мэт хачирхалтай зүйл Баянтүмэн тасагт нэлээд бий гэнэ. Орлогч дарга С.Төмөрхуягийн эхнэр нь ҮЭХ-ны дарга бол улсын байцаагч Отгонбаатарын эхнэр нь хүний нөөцийн менежер аж. Энэ тасгийг үндсэндээ 2-3 гэр бүл удирддаг гэхэд хилсдэхгүй. Өмнө нь төмөр замын өмч болох шилэн кабелиас хувийн компани руу татсан хэрэг гарч байсан. Өдгөө мартагдаад байгаа хэргийг тухайн үед тасгийн дарга нь шалгуулахаар хөөцөлдсөн ч удалгүй бие нь муудсан тул хэл амнаас жийрхэн эрүүл мэндээ бодоод хаясан гэдэг.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө