“Амьгүй эротик хүүхэлдэй” буюу Монгол барбигийн “гадаад залуу”


Украйны амьд барби өнгөрсөн оны аравдугаар сард эх оронд маань ирж нүдтэй болгон нь харж, нүдээрээ хараагүй нь ам урцалдан ярьж байсан цаг саяхан. Тэгвэл манайхан ч гэсэн юугаараа дутах вэ гэсэн шиг “Монгол барби” гэсэн нэршилтэй нэгэн сэтгүүлч бүсгүйг сошл-аас гаргаад ирсээн. Н.Оюунцэцэг гэх энэ бүсгүй урт хөл, сэрэвгэр хөхөөрөө Украйны барбигаас дутахааргүй уриалан дуудагч аятай харагддаг нь ямар сайндаа л амьгүй эротик хүүхэлдэй барбитай харьцуулагдахад хүргэсэн байж ч болох л юм. Өөрийнхөө нэрийн өндөр өсгийтийн брэндийг гаргаж, гадаад залуугийн энгэрийг түшсэн хувийн амьдрал нь нэг их гавиад, гайхуулаад байхаар зүйл биш ч гэсэн нөгөө л үндсэрхэг үзэлтэй манайхны хувьд “магтсан хүүхэн хуриман дээрээ хийгээ гаргав” гэгчээр “гайгүй юм байх гэж бодсон чинь гадаад залуугийн эхнэр болжээ” гэсэн урам хугаралтыг өөрийнх нь хөхийг бишрэн шүтэгчдийн дунд нэр хүндээ навс унагааж орхижээ.

 

Монгол бүсгүйчүүд нь гадаад хүмүүстэй гэрлэхэд тун ч дургүй болсон манайхан хичнээн сайхан, муухайгаар бодоод хэнд ч хүртээлгүй л байх лдаа. Гадаад хүнээр гангарна гэдэг зарим сайхан бүсгүйчүүдэд цаг зуурын л асуудал байдаг. За тэр гадаад хүн ч дүүрч ээ дүүрч, өөрийнхөө тухай бичсэн нийтлэлээс нь харахад ядаж л зөв бичиг, найруулгын анхан шатны мэдэгдэхүүн тун хомс байсныг нь манай сэтгүүлчид инээд алдан байж уншиж байна лээ. Хөхөөрөө гайхуулах дуртай хүмүүст өөр гавьчих зүйл тун хомс бололтой шүү. 

 

PAPARATSI.MN