Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол гарсан. Энэхүү тогтоолын дагуу суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22 мянган төгрөг болж нэмэгджээ.
Ингэснээр оношлогооны төлбөр мөн хоёр дахин нэмэгдэж байгаа аж. Өмнө нь суудлын автомашины оношлогооны төлбөр 11 мянган төгрөг байсан. Энэ төлбөрийн хэмжээг өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн мөрдөж эхэлсэн юм. Харин шинэ машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байхаар заажээ.
Б.ЦОГ

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь