Цахим ертөнц ч амар болж дээ, заавал хэн нэгэндээ хэлэх гэсэн үгээ шууд улаан нүүр рүү нь харж байгаад хэлэлгүй өөрийнхөө үзэл бодлоор чөлөөтэй илэрхийлдэг нь нэг бодлын магтууштай, нэг бодлын хэтэрхий эрээ цээрээгээ алдсан цензургүй зүйл болж байх шиг... Уурлаж бухимдсан үедээ, ухаангүй жаргаж яваа үедээ бусадтай илэн далангүй хуваалцах зарим хүмүүсийн үзэл бодол дундаас загвар өмсөгч, жүжигчин Амгаагийн үнэнхүү бухимдсан нэгэн үзэл бодлыг та бүхэндээ хуваалцаж байна аа.
“Хот хооронд явахдаа холын гэрлээ огт шилжүүлдэггүй гарууд бол хогийн муу хошногонууд. Тулж ирээд ёсыг бодож шилжүүлдэг эсвэл зөрж амжаагүй байж түлхдэг мудакууд бол зүгээр л соёлтой дүр эсгэж ОРК нэрнээс зугтах гэсэн "Ориг оркууд" шүү. Тэрний хэн байх нь хамаагүй. Амьдралаа залгуулж портер унаж яваа нэгэн ч, өвөө нь НАХЯаманд ажилладаг байсан эсвэл хот барилцаж бүтээн байгуулалтад оролцож явсан, аав нь ганзага зөөж хөлжсөн эсвэл 40000тын атаман байснаа нам дагаад хувьчлалаар монцойсон, өөрөө тэр мөнгөөр нь гадаадад сураад галуу шувууны мах идсэнийг ч хэлэх үү баахаар дүлэхдээ хүртэл гадаадаар дуу алддаг, балиар тод гэрэлтэй 200, 570 унадаг гээд гурван үеэрээ хотынх байсан нь ч огт падгүй тэд бас л муу ОРКУУД!!!
Эдний дэргэд над шиг бүдүүлэг, үг хэл эрээ цээргүй, гарал угсаа хөдөөний гар ч гэрлээ зохих ёсоор нь шилжүүлж явдаг учраас гайгүйдээ орох бусдад гэм багатай ОРК. Өмссөн зүүсэн, үсээ шарлуулсан цэнхэрлүүлснээр нь биш нийтэд нөлөөлөх наад захын соёлоор нь нэршлийг нь оноовол таарна. Олон хүний амь нас, эрүүл мэнд цаана нь бий учраас одоо иймэрхүү зүйлд эрх биш манайхан суралцмаар юм даа" хэмээжээ. Замын хөдөлгөөндөө соёлтой оролцохгүй бол энэ залуугаас захын муухай үг ч замбараагүй урсан гарах нь байна шүү. Гэхдээ ийм бодол, үг хэлтэй хүн ганцхан жүжигчнээр хязгаарлагдахгүй л байх лдаа. Монголчууд аа, сүржигнэхээ л байцгаая лдаа...
PAPARATSI.MN
Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ