Баян хүнийг балаг тойрохгүй plus хайр дурлал бас тойрохгүй нь амьдралын чин үнэн. Хэзээ ч хүнтэй суухгүй хүүхэд гаргахгүй мэт амьдарч явсан гял цал сингл бүсгүй нэг л мэдэхэд хэн нэгэнд цаламдуулж бүр түүний төлөө төрөх орон дээр хэд хэд гарах нь ёстой төсөөлөмгүй дүр зураг. Амбицтай нэг нь энэ мөчлөгийг эз гэх бол хүчирхэг нэг нь аз гэж тодотгох биз. Монголын бизнесийн ертөнц, барилгын салбарт “Сөүл”-ийн Болороо нэрээр алдаршсан, Зайсангийн тэргүүн хатагтай гэгдтлээ нэрээ дархалсан бүсгүйн барьсан байшин сэлт энэ хавьдаа хаа сайгүй ярайж буй. Ихэнх хүүхнүүд ийм хэмжээний амжилт, карьератай бол хувийн амьдралаа гаргуунд нь гаргачихдаг гэмтэй.

Харин Д.Өнөрболорын тухайд хувийн амьдралаа ч хийгүй төвхнүүлсэн нэгэн. Намтар сөхвөл говь нутгаас гаралтай охин МУИС-ийн Олон улсын харицлааны сургуулийн солонгос хэлний ангийг дүүргэн Солонгосын компанид орчуулагчаар орж амьдралын гараагаа эхэлж байж. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад байрлах “Туяа” буюу одоогийн “Сөүл” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Ли хэмээх эрхэмд бүсгүй бүх талаар таалагдаж хамтран амьдарч эхэлж. Орчуулагчаас барилгын том компанийн гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн бүсгүй элит хотхонуудыг ёстой талх шиг зарж амжилт олсныхоо дараа элэг нэгт монгол залуутай сэтгэлийн холбоотой болж гэрлэсэн нь Ганбаяр хэмээх энэ залуу ноёнтон. Солонгос эрхэм ч түүний чин хайр сонголтыг хүндэтгэн зайгаа тавьж өгсөн нь орчин цагт ховордсон түүх. Залуу нөхөр нь ч амьдралд хал үзэж туршлага хуримтлуулсан чадварлаг гэргийгээсээ хол хоцрохгүй мэдлэг боловсролтой нэгэн гэдэг. Хүний ганц хүүтэй ханилсан бүсгүй ханьдаа гурван хүү төрүүлж өгсөнөөр өнөр бүлийг босгож амжжээ. Хүүхэн хүний жаа гэдэг энэ биз. “Royal castle”,“Green villa” тэргүүтэй тансаг харшуудын бүтээн байгуулагч хатагтайг хүрсэн шороогоо ч алт болгож мэдэх элдэвтэй нэгэн хэмээн жиг жугхийдэг нь оргүй магтаал биш дэг ээ.
Эх сурвалж: GRANDnews.MN
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
Өргөдөл, гомдлын цахим системийг сайжруулж, “нэг хүсэлт-нэг шийдвэрлэлт”-ийг хэрэгжүүлнэ
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна