ы өмнөхөн УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын таван гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Энэ нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн талд тоглоомын дүрмийг өөрчлөх гэсэн санаархал болох нь тодорхой байгаа юм.

Үүнтэй холбогдуулан бусад нам хүчний зүгээс ч дуугарч эхэллээ. Тухайлбал сая МАХН-ын төлөөлөл болсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт миний бие орохыг санал болгосон ч оруулаагүй. Энэ хуульд заасан хэд хэдэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээлээ.
О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дөрвөн үндэслэлээр энэ хуулийг эсэргүүцэж байгаа нь
,

“Энэ хууль батлагдвал МАН-аас өөр нам Ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” хэмээн О.Баасанхүү гишүүн жиргэжээ. Тэгвэл энэхүү хууль УИХ-ын гишүүн С.Жавхланд нэлээн хамааралтай бололтой. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар С.Жавхлан гишүүн аль нэг намд элсэх буюу шинэ нам байгуулж улмаар парламентад суудалтай нам гэгдэн Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчийг гаргаж ирэх аюулаас МАН-ынхан сэргийлж байгаа нь энэ аж.
Өчигдөр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа уг хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Н.Энхболд, тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийхдээ “Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын сүүлээр зохион байгуулна гэж бодоход нэгдүгээр сард багтаан холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулчихбал онцын зөрчилдөх зүйл үүсэхгүй. Сонгуулиас 150 хоногийн өмнөөс холбогдох хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт оруулж өгсөн байгаа” гэсэн юм.
Тэгэхээр эрх баригчид нэгдүгээр сард багтааж энэхүү хуулийн төслийг ногоон гэрлээр баталчихаад сонгууль хүртэлх таван сарын турш хуулиа тас тэврээд хэвтчих боломжтой болно. Тэр үед бие даагч С.Жавхлан юу ч хийгээд нэмэргүй.
Ингэснээр МАН-ынхан Намбарын Энхбаярыг нэр дэвших бололцоог хаасан шигээ бас нэгэн аюултай өрсөлдөгчийнхөө боломж, бололцоог хаагаад зогсохгүй МАХН болон АН-аас гарч ирэх нэр дэвшигчийг хүртэл нэлээн нарийн шалгуур тавьж чадах юм.
Одоо О.Баасанхүүгээс бусад нь, тухайлбал С.Жавхлан гишүүн, цөөнхий бүлгийнхэн энэ хуулийн төслийн талаар юу гэж дуугарах нь сонин.
Гамшгийн хэмжээнд хүрсэн утааны асуудал, хүүхдийн өвчлөл зэрэг нийгэмд харанга дэлдсэн асуудлуудыг шийдэхдээ шийдлээ олдоггүй улстөрч, дарга нарын ухаан иймэрхүү хор найруулах юман дээрээ тун чиг сайн ажилладаг нь гайхалтай шүү!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ