УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын МАХН-ын гишүүд өнөөдөр /2017.01.03/ Ерөнхийлөгчийн сонгууль өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт миний бие орохыг санал болгосон ч оруулаагүй. Энэ хуульд заасан хэд хэдэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж МАХН үзэж байгаа” гэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн барьж, УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэж, нэгдүгээр сард багтааж батлахаар төлөвлөж байгаа юм. МАХН болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар дөрвөн үндэслэлээр энэ хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Тодруулбал,
6.3-т “Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно” гэсэн заалт нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын уугуул иргэн нь хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих, амьдрах бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Монгол Улсад амьдардаг байх ёстой гэж хуульд тусгаад, түүнийг нь Хил хамгаалах ерөнхий газраас баталгаажуулсан лавлагаагаар гэж заасан хууль зөрчиж байна.
31.1.1.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа оролцоно. Монгол Улсад 21 нам байгаа. Намаар харьяалж байгаа нь нэр дэвшигчдэд саад хийсэн үйлдэл гэж МАХН үзэж байгаа юм байна. Заавал намын гишүүн байхаар хуульчилсан нь сонгогдох эрхээ эдэлж байгаа хүнийг аль нэг намд элсүүлэх шаардлага тавьж байна.
31.1.2.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтран гэж заасан нь хууль зөрчиж байна. Ганцхан суудалтай МАХН-ыг аль нэг намтай хүчээр хамтарч оруулах гэсэн санаатай байна гэлээ.
30.6 “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэж заасан ч энэ хууль өөрөө нэгдүгээр сарын дундуур батлагдах учраас мөрдөх боломжгүй.
30.4.Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно. Энэ заалт нь сонгуульд оролцохгүй байж болно гэсэн санаа байна. Улстөрийн намууд бусад намын нэр дэвшигчийг дэмжихээс өөрөөр хамтрах боломжгүй гэж заасан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа гэлээ.
Энэ хууль зөвхөн хоёрхон намд ашигтай хувилбар болсон тиймээс МАХН болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар эсэргүүцэж байна гэлээ.
NEWS.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь