Сирийн нийслэл Дамаск хотод ОХУ-ын Элчин сайдын яамны байр руу босогчид өчигдөр их буугаар хоёр удаа буудсан гэж Оросын Гадаад харилцааны яам мэдээллээ.
Тэдний уламжилснаар их бууны сум хашаан дотор унаж дэлбэрээгүй байна. Сумнуудыг даруй аюулгүй болгосон. Хүн шархдаж эндээгүй гэж албаныхан мэдэгдсэн байна.
Энэ оны аравдугаар сард босогчид Дамаск дахь ОХУ-ын Элчин сайдын яам руу их буугаар буудсан ч хүний амь эрсдээгүй юм.
Хэдийгээр Сирийн эрх баригч Башар Ал-Ассадын цэргүүд нийслэлийн орчимд босогчдын эсрэг ажиллагаа явуулж байгаа ч зарим дүүрэгт хяналтаа тогтоож чадаагүй байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь