Өчигдөр Засгийн газар хуралдаж, Цагдаагийн газрын дарга Р.Чингис өөр албанд томилогдож байгаа учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний орондАТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрийг томилсон байна. Ө.Энхтөр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын даргаартус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Тэгвэл өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж тус телевизийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө. Ерөнхий захирал чөлөөлөгдсөнтэй холбогдуулж МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамцыг томилсон байна.
Л.Нинжжамц нь "Толь” сонины Ерөнхий редактор, Монголын сонины холбооны Гүйцэтгэх захирал, МҮОНРТ-д Тамгын газрын дарга, ЗГХЭГ-т Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээллийн албаны дарга, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, Өглөөний сонины Ерөнхий эрхлэгч болон МҮОНРТ-ийн дэд захирлын ажлыг тус тус хийж байв.
Ө.Энхтөр, Л.Нинжжамц нар хоёул салбартай манлайлагч, ур чадвараараа үнэлэгдсэн хүмүүс л дээ. Энэ томилгоог нүдээ олжээ хэмээн салбарынхан нь ч үзэж байгаа. Гэвч нэг өдөр эхнэр, нөхөр хоёул албан тушаалд томилогдсон явдлыг л "сонин тохиолдол” гэж онцлоод байна. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн гэр бүлийнхэн "шожигнуулаад” өгнө байлгүй дээ.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ