“Ширээ андуурлаа” хэмээн зодож, аминд нь хүрсэн хэрэг гарчээ


Өнгөрсөн даваа гаригийн шөнө Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн бааранд хүн амины хэрэг гарчээ. Тус бааранд үйлчлүүлж байсан 25 настай М-ыг нэгэн этгээд ширээ андуурч суухад нь зодож, амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Чингэлтэй дүүрэгт оршин суух 24 настай А гэгч архидан согтуурсан үедээ үйлджээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.