С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилсний эцэст өндөрлөж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт ялын дээд хэмжээ буюу 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял тус тус оноолоо.
Шүүх хурлыг ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцов. Шүүх бүрэлдэхүүн ялын тогтоол уншиж танилцуулсны дараа шүүгдэгч нарын ар гэрийнхэн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Ялтан Б.Содномдаржаагийн ээж Т.Жавзмаа хэлэхдээ ”Ард түмэн минь би яах вэ, хүүгийн минь хэргийг шударга шүүсэнгүй. Хүүд минь 25 жил хорих ялын дээд хэмжээ оноолоо. Хүүг минь нууцын зэрэглэлтэй гүтгэж, би нэг жил таван сар зовлоо. Надаас ганц хоёрхон зүйл асуугаад өнөөдөр намайг шүүх хуралд оруулсангүй. (Уйлав.сурв) Энэ хэрэгт тагнуул, прокурорууд хуйвалдсан. Ингэж шүүж болохгүй” гэлээ.

Ялтан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн "Шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана" гэсэн юм.
Medee.MN
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ