Нэвтрүүлгүүдийн жишигт маш өндөр шалгуур тавьж гарч ирсэн Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг үзэгч олонд хүрээд багагүй хугацааг үджээ. Салбар салбартаа ихийг хийж улс эх орныхоо төлөө хүч хөдөлмөрөө зориулсан эрхмүүдийг онцолж дугаар бүрээрээ үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж өндөр үнэлгээг авдаг тус нэвтрүүлгийн шинэ дугаарт Далай лам уригдан оролцжээ. Түүний манай улсад хийсэн айлчлалын шуугиан өдгөө хүртэл намжаагүй байгаа гэж хэлж болно. Тэгвэл шинэ дугаарын эвлүүлгийн ажил дуусах шатандаа орсоныг тус нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудаснаа мэдэгджээ. Тэрээр “Мөнгө гуйхын эрхэнд тусгаар улс гэдгээ мартав. За яахав сураагүй юм биш. Зээлээ авчаад 100 эрхмээ дуусгандаа” хэмээжээ. Харин шинэ дугаарыг отон байж үздэг үзэгч түмэн ихээхэн гайхаж дор бүрнээ эерэг болоод сөрөг хандлагуудыг үзүүлж байгаа бөгөөд сонирхолтой олон яриаг дэлгэх байхаа гэж таамаглаж хүлээх нэгэн ч байв.
Эх сурвалж:Шуурхай.мн
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь