Монгол Туркийн хамтарсан дунд сургуулийн ахлах ангийн сурагчид нэгнийхээ хоолойг шилээр зүсч, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал энэ сарын 16-нд Баянзүрх дүүрэгт байрлалтай “Улаанбаатар эмпати” сургууль дотор 16 настай хүүхдийн хоолойноос цус гараад байна гэх дуудлага тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст иржээ. Цагдаагийн алба хаагчдыг ирэхэд тус сургуулийн сурагч 17 настай А хүзүүн тус газраа шилээр зүсүүлэн, их хэмжээний цус алдсан байдалтай байжээ. Түүнийг 16 настай Б гэх хүү гэмтээжээ. Тэдгээр сурагчид сургуулийнхаа номын санд муудалцаж, улмаар номын сангийн тавиурын шилээр хүзүүг нь зүсчээ. Одоогоор гэмтсэн хүүхдийн биеийн байдал тааруу байгааг аж.
Сурагчид нэгэндээ оны ялгаа гаргаж, дээд ангийн хүүхэд нь доод ангийн хүүхдээ дээрэлхэх гэснээс уг хэрэг гарсан байж болзошгүй талаар эх сурвалж хэлжээ. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ