Сайд Ж.Мөнхбат бүдүүлгээ гайхуулав


Францад албан ёсны айлчлал хийж буй ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нийгмийн сүлжээнд дипломатч хүнд баймгүй бүдүүлэг үйлдэл гаргаж байна гэсэн хатуухан шүүмжлэлд өртөөд байна. Учир нь, тэрбээр уулзалтын үеэр тус улсын хэд хэдэн эрх бүхий хүмүүстэй гар барихдаа өмднийхөө халаасанд гараа хийчихсэн хээв нэг зургаа татуулсан нь нийгмийн сүлжээгээр таржээ. 

Бүхэл бүтэн улс төлөөлөн явж байгаа төрийн сайд хүний үг, үйлдэл бүхэн тухайн улсын нүүр царайг илтгэх учиртай тул албан ёсны, дипломат уулзалт өөрийн дэгтэй, оролцогчид нь өөрсдийн соёлтой байх ёстой. Гэтэл Ж.Мөнхбат улс төлөөлсөн төрийн хүн бус дипломат ёс мэддэггүй, наад захын соёлгүй нэгэн шиг харагдаж байна хэмээн иргэд шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn