АНУ-ын Вашингтон.Д.С хотод үргэлжилж буй “Miss World-2016” тэмцээнд Монгол улсаа төлөөлж мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тус тэмцээний ялагчийг тодруулж, дэлхийн миссийн титмийг гардуулахад гурав хоног үлдээд байна.

Ямартай ч одоогийн байдлаар А.Баярцэцэг үзүүлбэр болон миссүүдийн дундах тэмцээнд амжилттай оролцож, шүүгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Өөрөөр хэлбэл айдагаа авдартаа хийсэн юм.
Тэрээр тус тэмцээнд мордохоосоо өмнө "Миний хамгийн их санаа зовж байгаа үе шат бол санал хураалт. Учир нь бусад улс орныхтой харьцуулахад манай улсын хүн амын тоо маш бага. Гэхдээ санал хураалтад нэг хүн хоёр цаг тутамд саналаа өгөх боломжтой учир бид до хаяж нэг сая санал авах хэрэгтэй" хэмээн ярьж байсан юм. Тэрхүү эмзэг үе нь яг одоо тохиогоод байна.

Ямартай ч санал асуулгад 15:00 цагийн байдлаар А.Баярцэцэг тэргүүлж байна.
Энэхүү эрчээ алдалгүй А.Баярцэцэгт саналаа өгөөд байвал Монгол Улс дэлхийн миссийн титемтэй орон болох боломж бүрэн байгаа юм.
Б.Учрал
BreakingNews.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь