Та өчигдөр хуралдсан Бага хурлынхаа үеэр “Засаг дарга нар манай намын нүүр царай” гэсэн утга бүхий зүйлийг хэлсэн. Харамсалтай нь танай намаас томилсон Засаг дарга нарын байж байгаа царай нь олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь тулгаж, доромжлон басамжилж байгаа өнгө аястай болоод байгааг анхааралдаа авна уу.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн захиргааны хаягны цэнхэр өнгийг улаанаар сольжээ. Ингэхдээ гэрэлтүүлэг нь эвдэрсэн учир ийм арга хэмжээ авсан юм байх. Үүний тулд 7 сая төгрөг зарцуулсан тухай албаны хүн нь телевизээр хэнэг ч үгүй ярьж байх юм.

“Дайны хажуугаар дажин” гэж хамгийн их гэр хороололтой, утааны үүр уурхай болсон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Агаараа ялгаж амьсгалж сурах” тухай лекц тавиад байгаа нь мэдэгдэхгүй олон зүйлийг ярьж өөрийгөө онигоонд оруулж, өрөөлийг басамжлан уурлуулсан асуудал сошиал ертөнцөд хүчээ авсан. Түүнийхээр бол утаа хамаагүй, зөв амьсгалж сурах нь л чухал юм байх.

Танай намаас томилогдсон дарга нарын байдаг л нэгэн энгийн жишээг дурьдахад ийм байна. Олны нүднээс далд өөр ямар дарга нар халааж яваа бол гэж бодохоор яс хавталзах шиг. Хэний хүн байх нь хамаагүй. Мэдлэг, чадвартай, ажил хийх гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүсийг даргаар томилчихож болдоггүй юм уу, М.Энхболд дарга аа.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ