Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. 2003 онд дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байжээ. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан юм.
2005 оны 12 дугаар сарын 14-нд Конвенц хүчин төгөлдөр болжээ. Уг конвенц нь НҮБ-ын үзэж буйгаар, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг бусниулж, ардчилсан институтуудыг сулруулж, олон нийтийн дэг журмыг зөрчиж, нийгмийн итгэлийг алдагдуулдаг авлигыг дэлхий нийтийн хэмжээнд сэргийлж, үндсээр нь устгах зорилготой билээ. Конвенц “улс орнуудын хөгжилд хохирол учруулж, ардчилал, эрх зүйт төрд аюул учруулж байгаа” авлигыг эсэргүүцэх олон улсын эрхийн чухал хэрэгсэл болох ёстой юм.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ