Гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад төд удалгүй телевизээр ухаалаг зүйл ярин гарч ирсэн П.Анужин миссийн тэмцээний шүүгч ч хийж амьд, оршин буйгаа нотолсон. Олон нийтийн арга хэмжээнд бүр ч идэвхитэй оролцож бүх зүйлийг төгс амжуулдаг гэдгээ тэрбээр харуулж буй. Түүний мацаг барих хичээлийн зах зухыг сонсчих гэсэн тойрон хүрээлэгчид ч олон. Өнгөрсөн хугацаанд тэр хөтлөгч, продюссер бүр улс төрч хүртэл болж үзсэн ч хамгийн их зохиж буй ажил нь тураах клубын багш аж.
Анхны имиж нь ч зөв хооллолтын багш байсан шүү дээ. П.Анужинд шавь орж мацаг барьж буй, барьж байсан хүмүүсээс тэр энэ удаад М.Гантулга хэмээх залууг онцлов. Прокурор хийдэг гэх энэ залуу мөнхийн дуулианы эзэн Э.Нандинзүрхийн тун ойрын найз юм билээ.

Э.Нандинзүрх ч бас анх П.Анужингийн ачаар турж эрүүлжин өнөөдрийн төрхөндөө орсон гэдэг. Хүсэл зорилго нэгтэй хүмүүс нэгдэн эрүүл оршихуйн төлөө зүтгэж байхад муу нь юу байх вэ. Найзтайгаа нэр холбогдсон бүсгүйтэй зургаа авахуулан олон нийтийн сүлжээнд тавьсан энэ залуу гэр бүлтэй, 4 хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн гэнэ.
Эх сурвалж: Zuv.MN
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ