Хан-Уул дүүргийн шинээр томилогдсон удирдлагууд иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний эхлэл болгож дүүргийн төр захиргааны төв байрны өмнөх авто машины зогсоолыг зөвхөн иргэдэд үйлчлэх зогсоол болгох шийдвэр гаргасан байна. Өмнө нь уг зогсоол нь иргэдэд төлбөртэй боловч тухайн байранд ажилладаг албан хаагчид албаны болон хувийн авто машинаа ажлын 8 цагийн турш байрлуулдаг байснаас төрийн багууллагаар үйлчлүүлэх гэсэн иргэдэд зогсоол хүрэлцээгүй болж, улмаар төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийг ихээхэн чирэгдүүлж, цаг хугацаа алдах, улмаар зөвшөөрөгдөөгүй газарт авто машинаа байрлуулснаас болж авто машинаа ачуулах, санхүү мөнгөөр хохирох зэрэг нөхцөл үүсдэг байсан явдал одоо зогссон байна. Ийнхүү “өөдлөх айл үүднээсээ” гэдэгчлэн Хан-Уул дүүргийн шинэ удирдлагууд иргэдийг төрийн үйлилгээгээр үйлчүүлэх боломжийг олгож эхлэсэнд дүүргийн иргэд ам сайтай байна.

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ