УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-МАН-ын 65 гишүүний 47 нь Н.Энхбаяр даргын дүү нар. Нөгөө З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Б.Тулга, Э.Эрдэнэжамьяан гэдэг шиг дүү нар нь энд сууж байгаа. Та нар танихгүй байх л даа. Туслах нь байсан Архангайгаас дэвшсэн Ё.Баатарбилэг энд байж байна. Хуулийн зөвлөх нь байсан Хууль зүйн байнгын хорооны Ш.Раднаасэд гээд байна. Энэ мэтчилэн 47 хүн даргыгаа яахаа өөрсдөө шийдэг. Би ганцаараа байна. Надаас Н.Энхбаяр даргын асуудлыг асуугаад яах юм. Цайг нь зөөгөөд явж байсан, хамтдаа компани байгуулаад явж байсан энэ хүмүүсээс та нар яагаад асуудаггүй юм. Тэд нар ч намдаа байж л байгаа. Яг нарийндаа ярих юм бол бид нар чинь нэг угшилтай шүү дээ. Манай дэд дарга байсан Д.Тэрбишдагва Их хуралд сууж байна. Манай намаас томилогдож Сангийн сайд байсан Ч.Улаан энд байж байна. Н.Энхбаяр даргыг өмгөөлж хамгаалья гэвэл би юу ч хийж чадахгүй. Харин энэ 65 бол бүх юмыг хийж чадна. Тэр дотроо энэ 47 бүгдийг хийж чадна. Холбоотой байтугай ах дүү шиг байсан хүмүүс.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо