Холливудын алдарт хос Анжелина Жоли, Брэд Питт нарын салалтын талаар шуугиан түр намжаад буй. Тэгвэл сүүлийг өдрүүдэд Жоли, Жонни Депп нарыг болзож эхэлсэн талаар барууны мэдээллийн сайтууд шуурах болжээ. Элдэв содон дүр төрхөөрөө үзэгчдийн талархлыг хүлээдэг Жонни Депп жүжигчин бүсгүйг сэтгэл санааны хувьд дэмжихийг ихэд хичээж байгаа аж. Тэрээр Жолигийн гэрт очих нь ихэссэн төдийгүй чөлөөт цагаа Жолитэй өнгөрүүлэх нь элбэг болсон гэнэ.
Мөн зарим сайтад мэдээлснээр Жолигийн хүүхдүүд Жонниг “Ааваа” хэмээн дуудах болсон аж. Энэ мэдээллүүд нь хэвлэлүүдийн ээлжит сенсаци байхыг үгүйсгэх аргагүй. Алдарт жүжигчин Жонни Депп, Анжелина Жоли хоёр 2010 онд “Жуулчин” кинонд хосуудын дүр бүтээснээр багагүй шуугиан тарьж байсан билээ.
Эх сурвалж:Times.mn
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо