“Цэнхэр үст” Цэрэн сонгуулийн өмнөхөн БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нарын хүмүүсийг МҮҮНЧИД хэмээн зарлаж, шуугиан тарж байв. Тэгвэл энэ удаад дахин нэгэн шуугиан тарилаа. “Цэнхэр үст”-ийн энэ удаагийн сенсаци бол өдгөө Швейцарьт оффшорчдын Монголоос "хулгайлж" хадгалуулсан их мөнгийг олох их аянд морджээ. Тэрбээр энэ тухайгаа твиттер, фэйсбүүктээ "Монголын улс төрч тухайлбал 1992 оноос улс төрд 23 насандаа орсон С.Баярцогт Швейцарь улсын банкинд нэг сая доллар мартсан асуудал 2013 онд яригдаж байв. Монголын байгаль орчных төлөөх хуульчдын холбоо энэ хэргийн араас тасралтгүй заргалдаж Монголдоо бүх шатны хууль хүчний байгууллагад шалгуулахаар хандаад ямар ч үр дүнд хүрэлгүй хэргүүд хаагдсан байдаг. Ингээд Швейцарийн Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагчид нэртэй олон улсын байгууллагатай холбогдон тэднээр дамжуулан хуулийн фирмтэй ажиллаж эхэлсэн. Швейцарьт албан ёсоор С.Баярцогтын эсрэг хэрэг прокурор дээр үүссэн ба түүний 3 найз буюу данс хамтран эзэмшдэг хүмүүсийг илчлэх, энэ мөнгө Монгол Улсын газар, уул уурхай, цаашилбал авилга хахуулиас орж ирсэн эсэх, хэрэв авилга газрын наймаанаас орж ирсэн бол Монгол Улсад буцаах эрх зүйн орчин байгаа эсэхийг шалгуулахаар Швейцарийн хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Биднийг прокурор асууж шаардлагатай баримтуудаа гаргахыг хүслээ. Тун удахгүй надтай хамт яваа эмэгтэйг би танилцуулж ярилцлага хүргэх болно. Энэ хооронд Монголд суугаа ар гэр, ахан дүүс, найз нөхдөд алив нэг таагүй асуудал тохиолдвол энэ бүхний хариуцлагыг Монголын төр хариуцах болно гэдгийг намайг дэмждэг бүх хүмүүст урьдчилан анхааруулъя! Чих тавиарай! Цэрэнгээс 2016.11.29" хэмээн бичжээ. Мөн "Монголын улстөрчдийн ард түмнээсээ хулгайлсан ам.доллар Швейцарийн дансанд буйг прокурорт нотолж гэрчлэхээр би Швейцарьт ирээд байна" гэсэн байна.
Ийнхүү “Цэнхэр үст” Цэрэн мартагдаад байсан С.Баярцогтын сая ам.долларыг зарлах нь. Харин энэ зуур С.Баярцогт Америкт номын дуу сонсч явна. УИХ-ын 2016 сонгуулийн шокноос гарч амжаагүй С.Баярцогтын хувьд мартагдаах шахаад байсан “мартсан” сая ам.долларыг "нууц"олонд ил болоход ямар тайлбар хийх бол.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт гэмт хэргийн шинжтэй 121 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлнэ
Энэ сарын 15-наас эхэлж тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна
Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Япон Улсыг зорилоо