Одоогийн Салхи


“Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, “Хөөрхөн охин”, “Нандин хайр” зэрэг дуунуудаараа тухайн үеийн охидыг байлдан дагуулж байсан дэрсхэн дөрвөн хөвгүүн өнөөдөр “нас намбатай” сайхан аав нар болжээ. Энэ бол “Салхи” хамтлагийнхан.

 Хэсэг завсарлаж байгаад 2000 оны дундуур уран бүтээлдээ эргэн орсон ч сүүлийн үед дахиад л нам жим боллоо. “Салхи” хамтлаг нэг гарч ирээд, нэг алга болдог хамтлаг гэхэд болно. 

 Саяхан  нэгэн арга хэмжээний үеэр хамтлагаараа цугласан тэд манай дуранд туссан юм. Бага залуугийн зурагтай нь харьцуулаад та хар даа.