АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Доналд Трамп Цагаан ордон дахь ажлаа авсан эхний өдрөө Транс-Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны худалдааны гэрээг орхих болно гэж мэдэгдлээ.
Тэрбээр ирэх нэгдүгээр сард тангараг өргөх бөгөөд өөрийн кампанит ажлын хүрээнд ярьж байсан Транс-Номхон далайн орнуудын нэгдэл болох “APEC”-аас АНУ-ыг гаргах үйл явцыг түргэн хэрэгжүүлэхээ амлаад байна.
Транс-Номхон далайн орнуудын худалдааны гэрээнд 12 орон багтаж, дэлхийн эдийн засгийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг аж. Харин энэхүү эвсэлд АНУ хэт өндөр өртөгтэй, бага ашигтай ажилладаг учир бүрэлдэхүүнээс гарах нь зөв гэж Бүгд Найрамдах намын байр суурийг Доналд Трамп хатуу дэмждэг билээ.
Гэвч энэхүү мэдэгдлээс өмнө АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама “APEC”-ийн чуулганд яаравчлан ирж, талуудын худалдааны гэрээг үзэглэсэн юм. Ингэснээр Обама бүрэн эрхээ дуусахаас өмнө намынхаа бодлогыг хэрэгжүүлэх гэж зүтгэж байна гэх яриа шинжээчдийн дунд үүсээд байна.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ