Улс төрийн байдал ороо бусгаа, хүн ардын амьдрал хөлөө олоход хэцүү байгаа энэ үед саарал ордон дотор чухам юу болж байдаг нь “ард” бидний сонорт дэлгээтэй цаас шиг байгаад байдаггүйн нэгэн жишээ бас байна аа. Саяхан УИХ-ын гишүүдийг Төрийн ордондоо нударга зөрүүлж, нэг нэгнээ бэтрээсэн гэх мэдээлэл гарсан. Үүний улмаас Хууль зүйн сайд С.Бямбацогт бэртэж, хөмсгөндөө оёдол тавиулсан гэх шум нисэх болсон. Гэтэл энэ нь андуу ташаа мэдээлэл байж таарчээ. Хууль зүйн сайд С.Бямбацогт хэвлэл мэдээлэлд өгсөн мэдэгдэлдээ "Тийм зүйл болоогүй ээ. Бага зэрэг гэмтэл авсан нь үнэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа зааланд тоглож байгаад хамраа хугалсныг нь бас зодоон хийсэн гээд бичиж байсан. Хүн санаандгүй байдлаар гэмтэл авдаг шүү дээ. Би лав 2009 онд гараа, 2011 онд хөлөө хугалж байсан. Экстрим спортоор хичээллэхэд эрсдэлтэй шийдвэр гаргаснаасаа болоод гэмтдэг. Түүнийхээ адилаар л гэмтсэн" гэсэн хариулт өгчээ.
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ