МУГЖ Г.Ариунбаатар хаана уригдав


МУГЖ, Чингис хааны одонт, дуурийн дууч Г.Ариунбаатар залуу насны ааг омгийг багтаан, байгал эхээс заяасан авьяасаа хөгжүүлэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулан яваа цөөхөн залуу үеийн төлөөллийн нэг. Амжилттай, одтой яваа хүмүүсийг хэн бүхэн талархан хүлээж авдаг. Түүний нэгэн адилаар саяхан Чингис хааны одонгоор цэл залуугаараа энгэрээ мялаасан Г.Ариунбаатарыг БНСУ-н Соннам хотын дуурийн театр урилгаар дуулуулахаар болжээ. Тодруулвал энэ сарын 17-нд тус театрын тайзнаа тавигдах “Кармен” дуурийн Эскамильогийн дүрд тоглох юм байна.